Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхийлөгчөөс буугаад 5 жил намд элсэхгүй, гишүүнчлэл сэргээхгүй байх хууль санаачилжээ | Peak News

Ерөнхийлөгчөөс буугаад 5 жил намд элсэхгүй, гишүүнчлэл сэргээхгүй байх хууль санаачилжээ

Л.Дэлгэрмаа
06 сарын 21, 2021

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газарт Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьжээ. Засгийн газраас уг хуулийн дэмжсэн бөгөөд ойрын өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болжээ. Энэхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтууд дунд намын гишүүнчлэл сэргээхтэй холбоотой нэгэн заалтыг оруулжээ.

Тодруулбал, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” гэжээ.

 Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтуудад тогтоохоор хуулийн төсөлд тусгаад байна.

23 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт

23.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно

23.2.Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.

23.3.Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

23.4.Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.