Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эмнэлгүүд тасаг бүрдээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой боллоо | Peak News

Эмнэлгүүд тасаг бүрдээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой боллоо

Л.Дэлгэрмаа
07 сарын 22, 2021

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Бэсрэг үйлдвэр нь  Яаралтай тусламжийн төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ" компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.

Холбоотой сэдвүүд

коронавирус уок

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.