“Спутник V" вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийнэ

Л.Дэлгэрмаа
07 сарын 15, 2021

Монгол Улс “Спутник V” вакцины 20 мянган тунг өчигдөр чартер нислэгээр хүлээн авлаа. Өнөөдрөөс буюу долдугаар сарын 15-наас “Спутник V” вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийж эхэлсэн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 14 цэгээр 3,108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Одоогоор вакцины 1-р тунд нийт 2,104,400 хоёрдугаар тунд 1,802,750 хүн хамрагдаад байна.

Холбоотой сэдвүүд

вакцин спутник v

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.