Марафон гүйлтийн 88 тамирчнаас Б.Мөнхзаяа 45 дугаар байранд орлоо

 "Токио-2020" эмэгтэй марафон гүйлтэд Монголын тамирчин Б.Мөнхзаяа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорилоо. Дэлхийн шилдэг 88 марафончтой Саппоро хотын +33 хэмийн халуунд уралдаж, 42 км замыг 2 цаг 37 минут 08 секундын хугацаатай туулж, 45-т барианд орж ирлээ. 

Япон улсын хэт халуун цаг агаарын улмаас нийт 15 гүйгч тэмцээнээ дуусгалгүй өндөрлөсөн байна. Харин маргааш буюу олимпын хаалтын өдөр марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болно.

 

Холбоотой сэдвүүд

марафон токио2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.