Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

П.Мөнгөнсор
09 сарын 13, 2021

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. 

“Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм.

 Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.

Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж

Холбоотой сэдвүүд

вакцин томуу хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.