Squid Game кино албан ёсоор Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар тодорлоо

П.Мөнгөнсор
10 сарын 13, 2021

Squid Game цуврал өнгөрсөн сарын 17-нд нээлтээ хийснээс хойш олон сая үзэгчдийг байлдан дагуулаад буй. 

Энэхүү бүтээлийг кино ертөнцийн хамгийн том стрийминг үйлчилгээ болох Netflix дээр 94 улсаас нийт 111 сая хүн үзжээ. 

Энэ нь Netflix-ийн рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр хандалттай цувралаар шалгарлаа.  

Нийт 9 ангитай тус бүтээлийн найруулагчаар Хван Донг Хёк ажилласан бөгөөд дараагийн улирал 2023 оноос үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.

Холбоотой сэдвүүд

кино цуврал

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.