Apple: Iphone 14-ийн үйлдвэрлэлд саатал учирсан тул захиалагчид тэвчээртэй хүлээгээрэй

Л.Дэлгэрмаа
11 сарын 07, 2022

Цар тахлын хязгаарлалтын улмаас Хятадын Жэнжоуд байрлах Iphone утасны эх биеийг угсардаг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болжээ.

Тиймээс Iphone 14 Pro болон Iphone 14 Pro Max утсыг захиалсан хэрэглэгчид нэлээдгүй удаан хүлээх шаардлагатай тулгарч байгааг Apple компаниас мэдэгдлээ. 

Reuters агентлагийн тооцоолсноор Iphone утасны Хятад дахь үйлдвэрлэл дор хаяж 30 хувиар буурсан аж.  

Хятад улсад коронавирусын дэгдэлт өндөр байгаа төдийгүй цар тахалтай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй. Тиймээс Apple компани Iphone утасны үйлдвэрлэлийг Хятад улсаас илүүтэй Энэтхэгт төвлөрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ажээ.


Эх сурвалж: The Verge

Холбоотой сэдвүүд

iphone утас үйлдвэрлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.