Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Боловсролын байгууллагууд 9 жилийн хугацаанд 65 сая мод тарина | Peak News

Боловсролын байгууллагууд 9 жилийн хугацаанд 65 сая мод тарина

Л.Дэлгэрмаа
11 сарын 15, 2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно. 

Тэрбум мод тарих хөдөлгөөнийг ойг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалан, дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг бий болгох, хуурай гандуу бүс нутгийн ойжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтарсан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогц хэлбэрээр зохион байгуулан ажиллана.

БШУЯ-ны харьяа их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралтын эрчмийг нэмэгдүүлэх, цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, аргазүй бий болгох ажилд тэргүүлэн оролцох зорилт тавьж байна гэдгийг салбарын сайд онцлов.

Боловсрол, шинжлэх ухааны салбараас нийт 8,117,150 мод тарина. 2030 он хүртэл 65 сая мод тарина. Үндэсний хөдөлгөөнд оролцсон байгууллагыг яамнаас шалгаруулан урамшуулах болно.

Холбоотой сэдвүүд

бшуя тэрбум мод

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.