Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

С.Энхболд: Иргэд сайн дураараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно | Peak News

С.Энхболд: Иргэд сайн дураараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.

Бичлэг үзэх: 

Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан. Сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-"Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно" гэв.
Мөн вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Иргэд цаашид ч маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.
 
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.