Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна | Peak News

“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

Л.Дэлгэрмаа
01 сарын 10, 2022

Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.

Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.

“Уухай” хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж.

Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь  монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж. Ингээд та бүхэндээ “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлийг нь толилуулья.

Бичлэг үзэх: 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.