Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийж, дүнг танилцууллаа

Л.Дэлгэрмаа
01 сарын 20, 2022

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сард явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний Аудитын газар хянаж, дүнг танилцууллаа. 

Нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайландаа мэдээлснээр нийт 1,136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 1,134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ. Хуульд заасны дагуу сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг “үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн” гэсэн 16 дүгнэлт гарсан байна. 

Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.