Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж... | Peak News

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

10 сарын 12, 2021

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. 

Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. 

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна

Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.

Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. 

Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй “DYKB” ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.