Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 12 зуслан энэ сарын 20-ноос үйл ажиллагаа явуулна | Peak News

Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 12 зуслан энэ сарын 20-ноос үйл ажиллагаа явуулна

Б.Баясгалан
07 сарын 18, 2020

Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай юм.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай захирамж, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын баталсан “Коронавируст цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг үндэслэн “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн 9 зусланд 2020 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хяналт үнэлгээ хийсэн.

2020 онд “Коронавируст цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна.

Хяналт үнэлгээнд хамрагдсан 9 зуслангаас 8 зуслан ажиллах боломжтой, 1 зуслан нь ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа. Зуслангуудын дундаж үнэлгээ 74.6 хувьтай буюу дундаж үнэлгээтэй байна. 

Хүүхдийн зуслангуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зөвлөмжийг зуслан бүрд хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсгийн дүнгийн хурлыг зохион байгуулж, цаашид хүүхдийн зусланд тавигдах шаардлага, гарсан зөрчлийг арилгуулах талаар хэлэлцэн хамтран ажиллахаар болсон. 

Ингээд энэ зун буюу 7 дугаар сарын 20-оос нийслэлийн ногоон бүсийн болон төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг хангах бүртгэл явагдаж эхлээд байна.


Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 

Холбоотой сэдвүүд

хот2020 хүүхдийн зуслан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.