Нийслэлийн санал авах байруудад улсын байцаагчид халдвар хамгааллын дэглэм сахиулна

Б.Баясгалан
06 сарын 23, 2020

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу 6 дугаар сарын 24-нд болно. 

Энэ үеэр нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд улсын байцаагчид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэгтэй ажиллана. Мөн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй эсэхэд давхар хяналт тавьж илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авна.

Холбоотой сэдвүүд

сонгууль2020 хяналт шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.