Нийслэлийн сурагчдын амралт 22-ноос эхэлнэ

peak.mn
03 сарын 06, 2018

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна. 

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм.


Холбоотой сэдвүүд

сурагчдын амралт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.