Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийтийн тээврийн автобусыг өдөр бүр цэвэрлэж, ариутгаж байна | Peak News

Нийтийн тээврийн автобусыг өдөр бүр цэвэрлэж, ариутгаж байна

Б.Баясгалан
05 сарын 12, 2020

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар ариутгагчийг байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж буй. 

Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд улсын 24 байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. 

Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн цахим цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

автобус коронавирус хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.