Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Ниппон сан”-гийн 5 сая ам.долларын тэтгэлгээр 1000 оюутан дотоодын их сургуульд суралцана | Peak News

“Ниппон сан”-гийн 5 сая ам.долларын тэтгэлгээр 1000 оюутан дотоодын их сургуульд суралцана

Л.Дэлгэрмаа
04 сарын 14, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы "Ниппон сан"-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэй-г хүлээн авч уулзан, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дотоодын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудад зориулсан “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 12 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсныг онцлов. Тус хөтөлбөрийн нийт санхүүжилт 5 сая ам.доллар бөгөөд нийт 1000 оюутныг бүрэн тэтгэлгээр суралцуулах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд талууд санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд эхний ээлжийн 100 оюутан Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-д амжилттай суралцаж байна.

Хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг дэмжих, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж буй юм. Оюутнууд хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, хүнсний үйлдвэрлэл, биотехнологи, микробиологи, инженерчлэлийн чиглэлээр суралцаж, төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах гэрээ байгуулна.

Мөн Ниппон сан-гаас цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг уулзалтын үеэр дурдлаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сасакава Ёохэй-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжи-г Алтан гадас одонгоор шагнажээ.

Эх сурвалж: Боловсролын яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.