Nissan компанийн гүйцэтгэх захирал огцорлоо

Б.Баясгалан
01 сарын 12, 2019

Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн гүйцэтгэх захирал Хосе Муньос албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр тус компанийн тэргүүн асан Карлос Гоны ойрын хүрээний хүмүүсийн нэг байсан бөгөөд албан тушаалаасаа огцорсон нь түүний эргэн тойронд үүссэн асуудалтай холбоотой байж магадгүй байна. 

Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн Карлос Гоныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд баривчилсан юм. Токиогийн Прокурорын газар баасан гарагт түүний эсрэг шинээр хэрэг үүсгэжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Kyodo/ 

Холбоотой сэдвүүд

nissan хосе муньос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.