НИТХ-ын даргад Ц.Байгальмаа нэр дэвшиж, МАН-ын бүлэг завсарлага авлаа

Б.Баясгалан
02 сарын 28, 2019

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан үргэлжилж, нэр дэвшигчдийг тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад Р.Дагвыг дэвшүүлсэн. Харин заалнаас төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа өөрийн нэрийг дэвшүүллээ.

Ингэснээр НИТХ-ын даргад Ц.Байгальмаа, Р.Дагва нар өрсөлдөхөөр боллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлэг НИТХ-ын хуралдаанаас нэг цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр хуралдааныг 30 минутын хугацаатай завсарлуулав.

Холбоотой сэдвүүд

нитх ц.байгальмаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.