Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хиймэл оюунаар бүтсэн төгс дүрслэлээс залхсан хүмүүс 'Ниү Лай'-г од болгож байна | Peak News

Хиймэл оюунаар бүтсэн төгс дүрслэлээс залхсан хүмүүс "Ниү Лай"-г од болгож байна

Ч.Сумъяабазар
08 сарын 23, 2026

Дүрслэл муу, үйл явдал нь хачирхалтай Хятадын “Ниү Лай” буюу “Үхэр ирсэн нь” нэртэй хүүхэлдэйн кино цахим орчинд шуугиан дэгдээсний дараа санаанд оромгүйгээр ихээхэн орлого олжээ. 

Бага төсөвтэй энэхүү кино Хятадад наймдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд киноны үйл явдал дайчин болохыг мөрөөдсөн бяцхан тугалын зүүд мэт ертөнцөд өрнөх аяллын тухай өгүүлдэг.

Үнэндээ “Ниү Лай” киног бүтээгчид энэ амжилтыг зүүдлээ ч үгүй юм.

South China Morning Post-ийн мэдээлснээр, киноны дүрслэлийг үзэгчид олноор шүүмжилсэн байв. Тухайлбал, могойг пүрш мэт, өвсийг “өвс” гэсэн бичигтэй шар дөрвөлжин дүрсээр, навчсыг энгийн бөмбөлөг шиг харуулсан байв. 

Гэхдээ юу болсон гээч.

Кино нээлтээ хийснээс хойших эхний 10 хоногт ердөө 7,000 гаруй юань буюу ойролцоогоор 1,000 ам.долларын орлого олжээ. Харин үзэгчид кино театрт байхдаа бичсэн хэсгүүдээ Хятадын цахим сүлжээнд нийтэлж эхэлснээр олны анхааралд оржээ.

Хачирхалтай дүрслэл, ойлгоход бэрх үйл явдлууд богино хугацаанд өргөн тарж, хүмүүс өөрсдөө очиж үзэх шалтгаан болсон байна.

South China Morning Post-ийн мэдээлснээр, энэ сарын 18-нд уг киноны орлого 21 сая юань буюу 2.9 сая ам.доллар давж Хятадын дотоодын киноны орлогын жагсаалтад түр хугацаанд дөрөвдүгээр байрт оров. 

Энэ үзүүлэлтээрээ тус бүтээл “Хүн-аалз- Цоо шинэ өдөр” киног хүртэл ардаа орхижээ. Одоогоор “Ниү Лай” нь тасалбарын борлуулалтаараа Холливудын томоохон бүтээлүүдтэй өрсөлдөж байна. Тухайлбал, найруулагч Кристофер Ноланы “Одиссей” болон Том Холландын тоглосон “Хүн-аалз: Цоо шинэ өдөр”  кинотой ойролцоо түвшинд өрсөлдөж байгаа талаар Manila Bulletin мэдээлжээ

Хүмүүс яагаад энэ киног үзэх болов?

Киноны гэнэтийн амжилт нэг асуултыг дагуулж байна. Үзэгчид уг киног үнэхээр сайн болсон учраас үзэж байна уу, эсвэл чанар муутайг нь мэдсээр байж сонирхон очиж байна уу?

Зарим үзэгч кино үзэхийг бараг л инээдмийн тоглолт үзэхтэй адил хүлээн авч, үзвэрийн үеэр инээж, хоорондоо ярилцдаг байна. Харин бусдын хувьд энэ нь хамтдаа үзэж, дараа нь ярилцах сонирхолтой сэдэв болжээ.

Киног найруулагч ээж Шинь Юймэн, зохиолч хүү Сүнь Лифаны хамт таван жилийн турш бүтээсэн байна. Найруулагчийн хэлснээр, киноны гол санаа нь бэрхшээлийг даван туулах, гэр бүлийн харилцааг эрхэмлэх тухай байжээ.

Хэдий хөрөнгө мөнгө болон техник хэрэгсэл хязгаарлагдмал байсан нь бүтээлийн чанарт нөлөөлсөн ч гарын ур, хүний хичээл зүтгэл мэдрэгдсэн чин сэтгэл нь үзэгчдийг татжээ. Хиймэл оюунаар бүтээсэн өө сэвгүй агуулга олширсон өнөө үед төгс бус, эв дүй муутай хэсгүүд нь хүртэл энэ бүтээлийн өөрийнх нь өнгө төрх болж чаджээ.

Харилцаа, олон нийтийн мэдээллийн чиглэлийн мэргэжилтэн Айви Янг үүнийг "Хүмүүс төгс төгөлдрийг бус хүний хөдөлмөр, сэтгэл, гарын ур шингэсэн энгийн, бүр утгагүй мэт санагдах бүтээлийг хүртэл сонирхох болсон" гэж дүгнэжээ.

Мөн энэ киног амжилтанд хүргэсэн зүйл бол цахим ертөнцийн нөлөө юм. Хүмүүс энэхүү бүтээлийн талаар хоорондоо ярьж, зарим нь өхөөрдөж, шоолж олон зуун пост оруулсан нь олны анхаарлын төвд авчиржээ