Н.Номтойбаяр: Нөхцөл байдал намайг зүтгэ гэж байгаа тул бие дааж нэр дэвшихээр шийдсэн

Х.Оргил
04 сарын 29, 2020

2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших 208 хүний нэрс ил болоод байна. 

Тэдний дунд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлжээ. 

Энэ тухайгаа тэрбээр "Тийм ээ, нөхцөл байдал намайг зугтах биш зүтгэ гэж байгаа тул бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Баримтлах зарчим; 1.Ажил хэрэгч байна. 2.Өс санаж өнгөрсөнтэй зууралдахгүй. 3.Дарга, нам харгалзахгүй зөв бүхний талд байна. 4.Хэвлэлд нээлттэй. 5,6,7...," хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Тэрбээр сарын өмнө Оксфордын их сургуульд суралцахаар шийдсэн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.



Холбоотой сэдвүүд

н.номтойбаяр номтойбаяр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.