НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

peak.mn
11 сарын 17, 2018

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол 11-р сарын 18-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2018 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Холбоотой сэдвүүд

нөат сугалаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.