Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нөхрөөсөө салсны дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй болж магадгүй байна | Peak News

Нөхрөөсөө салсны дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй болж магадгүй байна

peak.mn
01 сарын 10, 2019

Америкийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын гэргий Жефф Безос Маккензи нөхрөөсөө салсны дараа 69 тэрбум ам.долларын хөрөнгийг эзэмшин, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж магадгүй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Жефф Безосын хөрөнгө 137 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бол “Forbes” сэтгүүлийн хувилбараар 150 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна. Амазоны үүсгэн байгуулагч болон тус компанийн төлөөлөгчид гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар хараахан тайлбар өгөөгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч Нью-Йоркийн хуульчдын үзэж байгаагаар хосуудын хөрөнгийг тэнцүү хувааж магадгүй байгаа аж.

Маккензи нөхрийнхөө хөрөнгөнөөс 1 хувийг авсан ч дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд багтана гэж  “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Одоогоор L'Oreal гоо сайхны бүтээгдэхүүн үйлвэрлэгч компанийг үүсгэн байгуулагчийн ач охин Франсуаз Беттенкур Майерс дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйд тооцогдож байна. Түүний хөрөнгө 45,6 тэрбум ам.доллараар үнэлэгддэг аж.

Дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос болон түүний гэргий Маккензи Безос нар салах шийдвэр гаргасан тухайгаа өмнө нь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.