Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Х.Оргил
06 сарын 10, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Казакстан улсаас иргэдээ татан авах Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 175  иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Вензоу”, “Мичид” зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсынн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.