Нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Б.Баясгалан
10 сарын 23, 2020

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. 


2020 оны 10 дугаар сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. 


2020 оны 10 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

Холбоотой сэдвүүд

цаг агаар цасныбаяр шуурга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.