Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна | Peak News

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Peak.mn
07 сарын 28, 2022

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнджилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий"Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна.

Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

Холбоотой сэдвүүд

эрдэнэс тавантолгой этт2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.