Нүүрс тээвэрлэгчид хагас сар дугаарлаж байна

peak.mn
08 сарын 17, 2017

Гашуун сухайтаас Ганц мод боомт руу нүүрс тээвэрлэдэг жолоочид хил дээр 14 хоног оочерлодог болов. Учир нь хил гаалийнхан шалгалтаа чангатгаснаас үүдэлтэй гэсэн тайлбарыг өгчээ. Тавантолгойгоос хилийн боомт хүртэл 250 км байдаг. Харин 160 км нь нүүрс ачсан тээвэрчид оочирлон зогсож байгаа юм. Жолооч нарын хэлж байгаагаар өмнө нь 30-40 км оочер үүсдэг байсан нь хэвийн үзэгдэл байв. Өмнө нь өдөртөө 1500 машин хилээр нэвтрүүлдэг байхад одоо 500 ч хүрэхгүй болтлоо удааширчээ.Үүнээс шалтгаалан нүүрс тээврийн жолоочид жагсаж, гаалийн шалгалтыг хурдлуулж, хилээр нэвтрүүлэх байдлыг хурдлуулахыг шаардлаа. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.