Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нүүрс тээврийн жолооч нарт зориулж Хятадын тал журмаа шинэчилжээ | Peak News

Нүүрс тээврийн жолооч нарт зориулж Хятадын тал журмаа шинэчилжээ

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг 180 компанийн 13 мянган жолооч бий. БНХАУ-ын нэвтрүүлэх чадвараас хамааран боомтод түгжрэл үүсэж, хил гарах гэж хонон өнжин дугаарладаг, жолооч нар хоол ундаа хийхээс эхлээд хүндрэл бэрхшээлтэй учирдаг.  Энэ асуудлаас болж сүүлийн 6 сарын байдлаас болж 2 ч хүн автомашиндаа шатаж нас бараад байгаа билээ.

Хятадын "Ганц мод" боомтоор гэхэд л өнгөрсөн онд найман монгол иргэний цогцос орж ирсэн байдаг гэж "Баян зам тээвэрчдийн холбоо" мэдэгдэж байсан юм.

Сүүлд Хятадын талын өргөн зам дээр нүүрс тээврийн машин шатаж хүн амь насаа алдсан тохиолдол гарснаас хойш монголын жолооч, машины эздэд зориулж дүрэм журмаа шинэчилж эхэлсэн байна.

Журамд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрвэл цагдаагийн байгууллагаар шийднэ, дахин дараалалд оруулахгүй мөн хүлээлгийн хэсэгт дугаарлаж буй тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтээ хоол хийх болон ил гал гаргахыг хориглоно гэжээ.

Журам:

  1. Хүлээлгийн хэсэг болон зорчих хэсгийн замаар нэвтрэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрвэл хамгаалалтын ажилтан тухайн согтуу жолооч болон тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу шийдвэрлэж эгнээ байрнаас нь гаргаж цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх ба тухайн дараалалд дахин оруулахгүй.
  2. Оройн 21 цагаас хойш хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгсэлд хүн хонуулахгүй.
  3. Хүлээлгийн хэсэгт дугаарлаж буй тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтээ хоол хийх болон ил гал гаргахыг хориглоно.
  4. Хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид ил задгай хог хаяхыг хориглоно.

Сэтгэгдэл бичих (8)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.