peak.mn
11 сарын 06, 2017
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ХХААХҮЯ-наас зохион байгуулах гэж байна.
Уг шалгаруулалтад мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй.
Энэ ажилд оролцох хүсэлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны энэ сарын 09-ний өдрийн 12.30 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоот өрөөнд ирүүлнэ.
Үүнд:
Жич: Мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгж нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм.
Хугацаа хоцорсон хүсэлт, бичиг баримт хүлээж авахгүй гэдгийг анхааруулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.