Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Нянгийн бохирдолтой бассейн сауны газруудыг нэрлэлээ | Peak News

Нянгийн бохирдолтой бассейн сауны газруудыг нэрлэлээ

Х.Оргил
05 сарын 27, 2018

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон дөрвөн усан сан, чийрэгжүүлэх усан сангаас нянгийн бохирдол илэрчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2018 оны төлөвлөгөөт ажлын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 халуун ус, саун, бассейны газарт хяналт, шалгалт болон лаборторийн шинжилгээ хийжээ.Шалгалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, 7 халуун ус, 10 усан бассейн хамрагдлаа.

Лабораторийн шинжилгээгээр БГД-ийн усан спорт сургалтын төв, Түмэн занги ХХК-ийн Говь усан бассейн, Максложинг ХХК, МЧБС ХХК-ийн сауны газрын чийрэгжүүлэх сангийн ус нь нянгийн бохирдолтой, Нарантуул шейл ойл ХХК, Халиун төгөл ХХК-ийн усан бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан нь дээрх газруудын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт усан бассейнуудын 70 хувь нь дэргэдээ лабораторигүй байдгаас дээрх зөрчлүүд гардаг байна.

“Илэрсэн зөрчлийн тухайд дээрх саунууд ихэнхдээ батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, суурин давхарын хийцийг нь өөрчилсөн барилгад үйл ажиллагаа явуулснаас, агааржуулалт муу, чийгшил ихтэй байдаг.


Мэргэжлийн хяналтын хуудсаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:
1. Усан спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй
2. Усан бассейн, спорт сургалтын төвүүдэд стандартад заасны дагуу орон тооны аврагч ажилладаггүй.
3. Усан бассейнд цагаар сэлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна.
4.Сауны газруудын байр нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурийн давхрын хийц өөрчилсөн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар зөрчилтэй гарсан ААН-үүдэд шаардлага, албан даалгавар хүргүүлэн, биелэлтэнд хяналт тавьж, 12 ААН, хоёр иргэнд нийт 5.5 сая төгрөг ноогдуулжээ.

Холбоотой сэдвүүд

нян саун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.