Х.Оргил
04 сарын 27, 2020
АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоног АН-ын гишүүн болсон бөгөөд УИХ дахь АН-ын зөвлөлд элсэх хүсэлтээ өгсөн тул зөвлөлийг бүлэг болох хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаадад гацсан монголчуудын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа гэж ярих боловч бодит байдал дээр хууль тэгш хүрч үйлчлэхгүй байна. Байдал ийм байгаагаас болж БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна өнөөдрөөс эхлэн манай улсын иргэд суулт зарлачихлаа. Орос, Энэтхэг, Туркэд ийм үйл ажиллагаа явагдах гэж байгаа талаар яригдаж байна. Уг нь хуулиараа Монгол Улсын иргэн гадаадад зорчих эсэх нь бүрэн эрхийнх нь асуудал.Тийм учраас хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг ямар нэгэн шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Үүнийгээ ч олон нийтэд зарлахыг шаардаж байна.
Монголд зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. 20 мянга гаруй бий ч гэдэг. Яагаад эдгээр байруудад гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаж болохгүй гэж. Урсгал зардлыг нь шийдээд тусгаарлах бүрэн боломж бий.
Чартер онгоц дээр ярилцан тохиролцож иргэдээ яаралтай татах хэрэгтэй байна.
ОХУ-д оюутнуудын байдал маш хүнд байна. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хийж болно шүү дээ. Элчин сайдууд ажлаа идэвхтэй хиймээр байна. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улс төрчийн гэр бүл байна. Тоон дотор үсэг гэдэг шиг бизнес улс төрийн хүмүүсийн гэр бүлийнхэн ирээд байна. Ингэж хэлснээрээ тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс байгаа учраас ингэж хэлээд байгаа юм. Гэтэл өвчин зовлонтой, байр хоолны зардалгүй болчихсон хүмүүс зөндөө байна шүү дээ. Бүхий л улс орнууд иргэдээ татан авч байна.
Бид гадаадад байгаа иргэдээ авч чадахгүй бол дэлхийд шившигээ тарих нь. Иргэд маань тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл бичих (13)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [218.215.1.86] ・ 2020.04.28 Хариулах
Австралид онгоц ирэхгvй гэх юм.яагаад 2 орон зохицоод хэлэлцээд Австралиас Инчон ортол эндхийн онгоцыг юмуу эсвэл Солонгосын талын онгоцыг тvрээслээд авахгvй тэндэс тэд эндээс 31 нтр гээд олон газрын эрсдэлтэй хvмvvсийг хольж нэг онгоцоор авч бгаа нь тодорхой нотой байгаа биздээ. Тер засаг хедлехгvй бол энэд бгаа хvмvvс нэгдэж Австралийн засгийн газарт хvсэлт гаргаж шийдвэрлvvлэх нь зев байх. Тэртээ тэргvй эндхийнхэн болж егвел нутагтаа буц гэж мэдэгдсэн байгаа
Зочин [218.215.1.86] ・ 2020.04.28 Хариулах
Гадаадад гацсан монголчуудаа авахгvй бол олон хvн монголын иргэн эрсдэлтэй болно цаашлаад евдсен тохиолдолд ендер ертегеер эмчилгээ шинжилгээ хийхээ гадаадынхан хэлсэн бгаа. хоолоо яахаа мэдэхгvй бгаа иргэд тийм байдалд хvрсэн тохиолдолд Монгол улс зардалыг нь хариуцах хэрэгтэй. Сохор зоосгvй болсон аялалын визтэй иргэд яажшуухан едер хоног енгерееж бгааг мэддэг хvн бна уу.Чартар нэртэй нислэгээрээ ах дvv vр хvvхдээ авч дуусаж бгаа нь илт бгаа ш дээ
Зочин [45.48.97.213] ・ 2020.04.28 Хариулах
корэйн эйрийн том онгоцоор авч болно ш дээ.хүмүүс угаасаа мөнгөө төлсөн байсан. мөн Америк иргэдээ авахгүй улс орнуудад визний болон бусад шахалт үзүүлнэ гэсэн шүү. МИАТ суудлаа аваад ачаанд явж байгаан биш үү
Зочин [150.129.141.73] ・ 2020.04.27 Хариулах
макс гэдэг компаний эзэгн зочид буудлаа 500 ортой эмнэлэг болгож тоноглож өгнө гээд агсамнаад байсан яасан бэ?
Зочин [150.129.141.73] ・ 2020.04.27 Хариулах
Баасан хүү гишүүнээ ЭСЯ-даас ирсэн нэрсийн жагсаалтыг баримтлана гэж худлаа хэлэээд дандаа дарга нарын баячуудын хамааралтаа хүмүүсийг авч ирж байна.Ямар нэгэн кран байхгүй бол ирэх хүмүүсийн жагсаалтад орно гэж худлаа шүү.Хүмүүсийг их худлаа явуулж зовоож байна.
Зочин [202.126.89.161] ・ 2020.04.27 Хариулах
Эмнэлгийн нөөц боломжоо харж оруулахаас өөр яах юм . Дэлхий нийтээрээ гамшгийн байдалтай байхад юун хүний эрх яриад байгаа юм .Дэлхий нийтээрээ аюулт өвчинтэй тэмцэж хөл хорионд байхад юун хүний эрх вэ .дуртай цагтаа ирнэ явна гэж байхгүй ийм үeд бүх юм гамшгийн хуулиараа шийдэгдэнэ .дайны үeийн хуультай бараг адилхан түүний дараагийн хууль чинь гамшгийн хууль.дуртай нь ирнэ явна эрхээ эдлэнэ гэж бахирдаг ч үe одоо биш .засгийн газар ажлаа сайн хийж байгаа.бүх боломжоороо ажиллаж байгаа. Гамшгийн үeд суулт хийнэ гэж байх ёсгүй.тэр тусмаа хөл хорионы энэ үeд эсэргүүцэл энээ тэрээ гэж яваад халдвар авбал яана . Хоёрт гэвэл гамшгийн хуулийг зөрчсөн хэрэг болно
Зочин [202.21.104.2] ・ 2020.04.30 Хариулах
Эмнэлгийн нөхцөл байдал гэдэг чинь өөр асуудал. Хэнэггүй явж байгаад дотроо алдсан бол өөр хэрэг. Тусгаарлалтанд аваад хяналттайгаар оруулж байгаа үед наадхи чинь хамаагүй.2 сар гаран хугацаа өнгөрч өчнөөн хүн хүч, мөнгө зараад сүржигнээд байгаа ч гэсэн 30 гаран илэрц л гарсан. Ер нь наад ковид чинь монгол шиг утаа тортог, ханиад хатгаанд дарлагдаад дархлаа тогтцон ард түмэнд нээх хүрэхгүй байгаам биш үү? АНУ-д тамхи татдаг хүн өввчлөхгүй бн гэсэн судалгаа гарсан гэнэ лээ.. ккк Төр ийм үед үүргээ биелүүлж хүнээ авчрах хэрэгтэй. Монголд юу л байна газар нутаг, эзэнгүй амралтын газар, зочид буудлууд байна.
Зочин [59.153.114.215] ・ 2020.04.27 Хариулах
Солонгос явж ажил хиймээр байна Монголд ажил байхгүй банкны асуудлаа шийдэхгүй байна
Зочин [202.9.40.152] ・ 2020.04.27 Хариулах
t1 pisda oron garan shuu.. mongoldoo bagtahgui l yawsan shdee. munguu olood 40,50 nas irne gsn zorilgotoi yawsan. tgd butsaad yaj yawahiin hha ergeed ahild min oruuulj ug ghuu. mongold dah guilgachid arhichidaa anhraaral handuulah heregtee shdee sda
Зочин [218.215.1.86] ・ 2020.04.28 Хариулах
Чи чинь харин Короногоос дор адгуусуу vгvй юу. Хувиа хичээж амиа бодох чинь хортой байдаг юм шvv Их хол яваарай
Зочин [202.177.148.182] ・ 2020.04.27 Хариулах
Энэ чинь харин орон гаран орк гэдэг нь өөрөө мөн юм биш үү
Зочин [111.223.96.126] ・ 2020.04.27 Хариулах
Билэгт гишүүний эмнэлэг,анагаахын сургуулийн эмнэлэг байна.Эрүүл мэндийн яаманд хандах ёстой байх.Тэдний нөөц бололцоо чухал.
Зочин [202.55.188.46] ・ 2020.04.27 Хариулах
Харин тийм ш дээ. Өөрсдөө ирж байгааг нь оруулах л хэрэгтэй.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Улс төр
О.Баасанхүү: Намууд мөнгө босгохдоо төрийн өмчийн компаниудыг ашиглаж байна
Х.Оргил ・ 05 сарын 19, 2020
Нийгэм
Зүүн Өмнөд Азид саатсан Монгол Улсын иргэдээ татна
Х.Оргил ・ 06 сарын 15, 2020
Нийгэм
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ
Х.Оргил ・ 10 сарын 04, 2020
Нийгэм
266 иргэн эх орондоо ирлээ
Х.Оргил ・ 09 сарын 17, 2020
Нийгэм
Энэ сард нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөжээ
Х.Оргил ・ 09 сарын 08, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.