ОБЕГ: Угаалгын машинд орж гацсан 3 настай хүүхдийг гаргалаа

Х.Оргил
03 сарын 23, 2020

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 20 дугаар байранд 3 настай эмэгтэй хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд орж гацсаныг аврагчид гарган авчээ.

Тус дуудлагыг өчигдөр 19:06 цагт хүлээн авсан байна.

Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 5 минутын дотор очиж, хүүхдийг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.


Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой сэдвүүд

аврагч хүүхэдхамгаалал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.