Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Офшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татах асуудлаар зөвлөлдөв | Peak News

Офшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татах асуудлаар зөвлөлдөв

Х.Оргил
10 сарын 18, 2018

Авлигатай тэмцэх газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилгын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын удирдлагуудыг оролцуулан “Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах стратеги, менежмент” сэдэвт семинарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгахад мэргэшсэн мөрдөгчдөөс гадна хэргийн мөрдлөгийг удирдан, зохион байгуулж, стратеги боловсруулах нь удирдах албан тушаалнуудын зайлшгүй хийх ёстой зүйл билээ. Иймд дээрх арга хэмжээ нь холбогдох байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах болон дотоодын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх боломж олгов.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт”-ыг 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа.

Холбоотой сэдвүүд

атг офшор

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.