Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа | Peak News

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн  Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, ойрын хугацаанд цахим уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх саналыг танилцуулав. Мөн Екатеринбург хотноо 2021 оны долдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн "ИННОПРОМ-2021" үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг урин, тус үзэсгэлэнгийн үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурдав.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа төдийгүй хоёр талын хотуудын харилцаа идэвхтэй өрнөж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирснийг онцлов. Тэрбээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын зүгээс санал болгосон хамтран ажиллах саналыг судалж үзэн, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой сэдвүүд

оху хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.