Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ОХУ-ын эзэн хааны балетын театрын уран бүтээлчид Улаанбаатарт 'Хунт нуур'-ыг тоглоно | Peak News

ОХУ-ын эзэн хааны балетын театрын уран бүтээлчид Улаанбаатарт "Хунт нуур"-ыг тоглоно

Peak.mn
08 сарын 24, 2025

Оросын сонгодог урлагийн сор болсон “Хунт нуур” бүжгэн жүжгийг ирэх сарын 12-14-ний өдрүүдэд тоглохооор болжээ.

Энэ удаа ОХУ-ын эзэн хааны балетын театрын 40 хүний бүрэлдэхүүнтэй баг, алдарт удирдаач В.Крицковын хамтаар УДБЭТ-ын тайзнаа тоглох юм.

“Хунт нуур” нь П.И.Чайковскийн зохиосон сонгодог бүжгэн жүжгийн оргил бүтээл бөгөөд хайр, урвалт, итгэл, найдварын тухай хүүрнэдэг. Энэхүү бүтээл 1877 онд Москвагийн Большой театрт анх тавигдсан цагаасаа хойш дэлхийн хамгийн их тоглогддог балетаар нэрлэгдсээр иржээ. 

“Хунт нуур”-ын Одэтта ба Одиллиа хоёр дүрийг нэг бүжигчин тоглодог уламжлалтай. Энэ нь бүжигчдээс туйлын өндөр ур чадвар шаарддаг.  Тоглолт бүрт 60 гаруй хувцас, хэд хэдэн тайзны өөрчлөлт хийгддэг энэхүү томооохон уран бүтээлийн балетмейстер, уран сайхны удирдагчаар домогт Гедиминас Леонович Таранта ажиллаж буй.

✔Ерөнхий зохион байгуулагч: “Double stage”
✔Ерөнхий ивээн тэтгэгч: “Petrovis Group”

✔Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

✔Хэзээ: 2025.09.12-14

✔Цахим тасалбарыг: https://www.ticket.mn/event/2593

Энэ бол зөвхөн тоглолт бус, дэлхийн шилдэг уран бүтээлийг эх орондоо мэдрэх ховор боломж юм.

Холбоотой сэдвүүд

сонгодог урлаг хунт нуур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.