“CHAMBER MUSIC” цөөхүүл хөгжмийн тоглолт энэ сарын 19-нд тоглогдоно

Л.Дэлгэрмаа
03 сарын 10, 2022

Монгол улсын Филармонийн симфони найрал хөгжимчид сонгодог урлаг үзэгч, сонсогчиддоо зориулсан “CHAMBER MUSIC” цөөхүүл хөгжмийн тоглолтоо 2022 оны гуравдугаар сарын 19-ний 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд хүргэхээр бэлэн боллоо.

Энэхүү тоглолтонд алдарт В.А.Мозарт, Р.Штраус, Ж.Ф.Хендел, И.Стравинский зэрэг хөгжмийн зохиолчдын цөөхүүл хэлбэрийн хөгжмийн бүтээлүүдийг түүвэрлэн хүргэхээр бэлтгээд байгаа юм.

Тоглолтонд:

Улсын Филармонийн цөөхүүл найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ нар оролцоно.

Сонгодог хөгжим эгшиглэх үдэш эрхэм таныг хүндэтгэн урьж байна.

Тасалбарыг: Улсын Филармонийн билетийн касс болон Ticket.mn сайтаас https://ticket.mn/event/date/3217/ худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8005-7575 дугаараас лавлана уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.