Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрх олгожээ | Peak News

ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрх олгожээ

Б.Баясгалан
03 сарын 19, 2019

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Төрийн Думын депутат Алдар Дамдинов, Александр Пятокоп, Алексей Загребин нарыг хүлээн авч уулзлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нь ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрхийг олгож байгаад талархал илэрхийлэн, цаашид Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтаар Талууд ОХУ-д хийгдэж байгаа боловсролын салбарын өөрчлөлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сурталтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарыг үнэлэх Оросын тогтолцооны талаар санал солилцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ажиллах орос хэлний багш нарыг бэлтгэх, дахин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн орос хэлний багшийн ангид суралцаж байгаа оюутнуудад ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургууль болон бусад сургуулиудад нэг жилийн хэлний дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Холбоотой сэдвүүд

бсшуся ё.баатарбилэг оху эрх

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.