Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Олон жилийн турш ухаангүй хэвтсэн эмэгтэй хүүхэд төрүүлжээ | Peak News

Олон жилийн турш ухаангүй хэвтсэн эмэгтэй хүүхэд төрүүлжээ

peak.mn
01 сарын 10, 2019

АНУ-ын Аризона муж улсын Феникс хотын “Hacienda”асрах газарт 10 гаруй жилийн турш ухаангүй хэвтэж байсан эмэгтэй өнгөрсөн сарын эцсээр амаржсан хэрэгтэй холбогдуулан тус хотын цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, асрах газрын ажилтнууд эмэгтэйг амаржих хүртэл түүнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан аж.

Феникс хотын цагдаагийн газрын төлөөлөгч Томми Томпсоны мэдээлснээр, эх, хүүхэд хоёр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тул эмэгтэйн нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

“Асрах газрын эрэгтэй ажилтнуудыг эцэг тогтоох шинжилгээнд хамрагдахыг хүссэн бөгөөд сайн дураараа шинжилгээ өгөөгүй хүмүүст шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Сэжигтэй этгээдийг хараахан олоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаан үргэлжилж магадгүй” гэж Т.Томпсон нэмж хэлжээ. Асрах газарт ирсэн эрэгтэй хүмүүсийг шинжилгээнд хамруулсан эсэх талаар цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглээгүй байжээ.

“Hacienda" асрах газарт ухаангүй байсан охин нь хүчирхийлэлд өртсөн талаар гэр бүлийнхэн нь сонсоод маш их цочирдож, уурласан. Гэсэн хэдий ч бяцхан хүүг хайрлаж, халамжлах сайн гэр бүлд мэндэлсэн гэдгийг надаар дамжуулан хэлүүлэхийг хүссэн” гэж бүсгүйн гэр бүлийнхэний өмгөөлөгч Жон Майклс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN

Холбоотой сэдвүүд

ану жирэмслэлт эмэгтэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.