Б.Баясгалан
09 сарын 27, 2018
Хятадын Гуанши мужид боссон шинэ барилга нь ихээхэн маргаан өрнүүлж байна. Учир нь эрэгтэй хүний бэлгэ эрхтэнтэй төстэй дүр төрхийг харуулсан гэж хүмүүс даажигнаж байгаа аж.
Уг барилга нь “Гуаншигийн Шинэ Медиа Төв” нэртэй бөгөөд барилгыг барихын тулд хоёр жилийг зарцуулсан гэж орон нутгийн сонин мэдээлжээ.
Олон хүн тус барилгын дизайныг шүүмжилсэн бөгөөд газраас боссон эрэгтэй бэлэг эрхтэнтэй адил, ялангуяа саяхан болсон баярын үеэр тус барилгын оройгоос салют буудахад улам ил харагдсан гэнэ.
Хэдийгээр олон хүн тус барилгын дизайнаар тоглоом наргиан хийж байгаа ч орон нутгийн медиа барилгын архитектурийг Гуанши болон Юннан мужид байдаг шаталсан газраас санаа авч хийсэн гэж тайлбарлажээ.
Ladies and Gentlemen, Guangxi New Media Center in Nanning, China ???? pic.twitter.com/i26PCo7Abf
— Carl Zha (@CarlZha) August 25, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.