Олон нийтийн эсэргүүцлээс болгоомжлон интернетийг тасалжээ

Х.Оргил
12 сарын 27, 2019

Энэтхэгийн иргэншлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан шинээр гарахаас болгоомжилсонтой холбоотойгоор Хойд ЭнэтхэгийнУттар-Прадешмужийн засгийн газар 8 тойрогт пүрэв гарагаас баасан гарагийн орой хүртэл интернетийг таслах шийдвэр гаргажээ. “NDTV” телевизийн мэдээлснээр, баасан гарагт болох мөргөлийн дараа эсэргүүцлийн жагсаал цуглаан дахин дэгдэж болзошгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Бижнор, Буландшахр, Музаффарнагар, Фирозабад, Самбхал, Алигарх, Газиабад хотуудаас гадна алдарт Таж Махал бунхан байрладаг Агра хотод интернетийн сүлжээг таслаад байгаа аж. 

Холбоотой сэдвүүд

интернет цахим

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.