Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна | Peak News

Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна

Өнөөдөр дэлхий дахинд Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаар хүн бүрийн язгуур эрх, эрх чөлөөг хүндэтгэх олон улсын зарчим тогтож, жил бүрийн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, аюулгүй орчинд амьдрах, нэр хүндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүдийг зааж, улс орон, нийгмийн бүх түвшинд эдгээр эрхийг адил тэгш хэрэгжүүлэхийг уриалсан байдаг.

Хүний эрхийн хамгаалал ялангуяа хүүхдийн эрхийн салбарт онцгой ач холбогдолтой хэвээр байна. Хүүхэд бүр гэр бүл, сургууль, нийгмийн орчинд хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхахгүй, аюулгүй орчинд өсөж хамгаалагдах эрхтэй. Иймд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдолд иргэн бүр мэдээлэх, анхаарал хандуулах нь нийгмийн нийтлэг үүрэг гэж үздэг.

Энэ өдрийг тохиолдуулан байгууллагууд, иргэд хүний эрхийн ойлголт, хүндлэл, тэгш байдлыг түгээх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй, зөв үнэт зүйлтэй байхыг олон улсын хамтын нийгэмлэг уриалж байна.

Холбоотой сэдвүүд

хүнийэрх эрх чөлөө үзэл бодол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.