Олон улсын хүүхдийн урлагийн их наадмын шүүгчээр 14 настай монгол охин ажиллаж байна

Peak.mn
10 сарын 28, 2022

Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 10-р сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй юм.

Урлагийн Их наадамд 48 орны хүүхдүүд оролцож, мэдлэг оюун, авьяас чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас насны 3 ангилалд нийт 7 хүүхэд эх орноо төлөөлөн оролцож байна.

Харин шүүгчээр “Охидын мисс” төвийн шилдэг суралцагч 14 настай Э.Энхрийлэн охин уригдан оролцож байгаа нь Монгол Улсаас 14 настай хүүхэд ОУ-ын урлагийн их наадмын шүүгчээр ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна.

Тэрбээр “загвар өмсөгч болно” гэсэн зорилго тавьж 8 жил зогсолтгүй хөдөлмөрлөж, эх орондоо төдийгүй Олон улсад чамгүй амжилт гаргасан туршлагатай, хөдөлмөрч охин юм.


Гаргасан амжилтуудаас дурдвал:

  •  2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "2017 LUXURY BRAND ASIA   KIDS MODELI AWARDS" гранпри шагнал
  • АНЭУ-ын Дубай хотноо зохиогдсон “Junior Model International 2018” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн
  • 2018 БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "2017 LUXURY BRAND ASIA KIDS MODELI AWARDS" Шилдэг модель
  • Олон Улсын хүүхдийн моделийн тэмцээний CIP зэрэглэлийн загвар өмсөгч
  • Италийн Милан хотод зохион байгуулагдсан тэмцээнээс Pre-teen ангиллын "Best kids model of the World" титмийн эзэн шилдэг international шагнал тус тус хүртэж байжээ. ОУ-ын нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг гарган, улс эх орноо төлөөлөл оролцож буй нийт оролцогчдодоо амжилт хүсье.


Холбоотой сэдвүүд

мисс тэмцээн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.