Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртлээ

П.Мөнгөнсор
09 сарын 06, 2023

Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад энэ оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Сегед хотод амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдуулсан юм.

Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцсон 3 сурагч хүрэл медаль хүртлээ. Үүнд:

✅Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү


✅Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт


✅Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт.

Олимпиадын багийн  ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцжээ.

Холбоотой сэдвүүд

олимпиад монгол баг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.