Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын ихэнх нь чоно, нохойд уруулсан байжээ

Х.Оргил
02 сарын 17, 2019

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг зуун хувь үхлээр төгсдөг гоц аюулт халдварт өвчин бөгөөд үүсгэгч нь гадаад орчинд 50-90 хоног амьдрах тэсвэртэй, өндөр хоруу чанартай. Иймээс мал амьтны галзуу өвчин өвөл, хаврын улиралд ихсэх хандлагатай гэдгийг ЗӨСҮТ санууллаа.

Манай улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн. Энэ нь галзуу өвчний эрсдэл өндөр байгааг харуулж буй.
2018 онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн 122 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Үүнээс 

-63% нь нохойд, 

-13% нь чононд,

- 8.3% нь  малд, 

-15.7% нь бусад амьтанд уруулж, хазуулж, ноцуулсан тохиолдлууд эзэлжээ. 

Эдгээр тохиолдлуудад иргэд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан учир хүний өвчлөлийн тохиолдол гараагүй байна

2019 оны  02 сарын 11-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлт өртсөн 29 тохиолдолд бүртгэгдсэний дагуу хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
•Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
•Мал, тэжээвэр  амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
•Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
•Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
•Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхойгүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Холбоотой сэдвүүд

галзуу галзуу өвчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.