Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Онцгой байдлын шалгалтаар 232 зөрчил илрүүлэв | Peak News

Онцгой байдлын шалгалтаар 232 зөрчил илрүүлэв

peak.mn
04 сарын 19, 2018

Нийслэлийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад  зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн таван иргэнийг 700.000, зургаан аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

онцгой байдлын алба шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.