“Орбис” нүдний “нисдэг” эмнэлэг Монголд ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны урилгаар Орбис Нүдний Нисдэг Эмнэлэг – дэлхий цорын ганц, иж бүрэн тоноглогдсон, МД-10 хөлөг онгоцонд суурилсан АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нүдний сургалтын эмнэлэг нь гурван долоо хоногийн хугацаатай нүдний сургалт зохион байгуулахаар Монгол улсад айлчлан ирж байна. 

Орбис Нүдний Нисдэг Эмнэлэг нь П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлэг болон ЭХЭМУТ-тэй хамтран, нүдний тусламж үйлчилгээний багийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах мөн түүнчлэн, ард иргэдийн нүдний эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх хувь нэмэр оруулахыг зорьж байна.


Энэхүү Орбис Нүдний Нисдэг Эмнэлгийн сургалтын төсөл Монгол Улсад 9 дэх удаагаа айлчилж байна. 

Бичлэг үзэх: 

Тус онгоц нь 1989 онд анх ирж байсан бол хамгийн сүүлд 2018 онд ирсэн. Орбис нь мөн Ковидын жилүүдэд биечлэн ирж сургалт явуулах боломжгүй байсан учраас дөрвөн виртуал буюу онлайн сургалтыг зохион байгуулжээ. 

Энэ жилийн хөтөлбөрт симуляц, лекц, дадлагыг хослуулсан сургалтыг нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэхийн эмч, тоног төхөөрөмжийн инженерт сургалт хийнэ. Сургалтыг хүүхдийн катаракт, хялар ба нөхөн сэргээх, насанд хүрэгчдийн глауком, нөхөн сэргээх ба торлогийн мэс заслын чиглэлээр хийх болно.



Холбоотой сэдвүүд

угтэ хамтын ажиллагаа эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.