Орхон гол дээр гатлага онгоц тавив

Б.Баясгалан
07 сарын 10, 2018

Булган аймгийн Могод сумын  нутагт Орхон голын Зүр хүзүүний гарамд гатлага онгоц тавилаа.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 108,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг гатлага онгоцыг “Эл Эл Би Ар” ХХК ашиглалтад оруулж байгаа юм. Орхон голын гатлах уг онгоц ашиглалтад орсноор Могод сумаас аймгийн төв хүртэлт замыг бараг хоёр дахин товчилж, Булган аймгаас Архангай аймаг чиглэсэн нэгэн дөт зам бий болж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гүүр орхон гол гатлага онгоц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.