Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломжийг судалжээ | Peak News

Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломжийг судалжээ

peak.mn
08 сарын 21, 2017

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 

“Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө  “21:100” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлогыг хандуулж, 2018 оны төсөвтэй уялдуулж өгнө үү гэсэн саналыг Ерөнхий сайд танд гардуулж байна” гэлээ.

“21:100” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийг орон нутагтаа бий болгох чиглэлээр Засгийн газар тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Бидний төлөвлөгөөнд таны санал чухал гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд ажлын байр нэмэгдэж, иргэдээ ажил, орлоготой болгох боломжтой болно. Засгийн газар жижиг, дунд болон өрхийн үйлдвэрийг хөгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлж үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа. Бодлого боловсруулж ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүдийн санал чухал гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.