Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн тийзний үнийг бууруулна

Б.Баясгалан
08 сарын 14, 2019

Агаарын тээрийн “Аэромонголиа” компани орон нутгийн чиглэлийн нислэгийн тийзний үнээ 10 хувиар хямдруулахаар болжээ.

Тодруулбал, ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзний үнийг 10 хувь бууруулна гэдгээ Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад мэдэгджээ.

Тус компани өнгөрсөн долдугаар сарын 26-наас мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзний үнийг 10 хувиар бууруулаад буй юм. Улмаар ирэх сарын 1-нээс эхлэн дахин хямдруулах аж.

“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлддэг.


Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

ороннутаг тийз аэромонголиа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.