Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж дууслаа | Peak News

Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж дууслаа

Б.Баясгалан
10 сарын 09, 2020

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таванбогд менежмент” ХХК-д хэвлэж дууслаа. 

Саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэж бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжилж, аймаг, орон нутаг руу түгээж дуусаад байна.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчдаар хэвлэх саналын хуудасны эхийг хянуулан баталгаажуулснаас гадна саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг тэдгээр ажиглагчдыг байлцуулан хийж гүйцэтгэлээ. Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглав.

Саналын хуудас хэвлэх, хүргүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажилд тагнуулын байгууллага хяналт тавьж, цагдаагийн алба хаагчид хамгаалалт гарган ажиллаж байна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.